"Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Дотоод хяналт эрсдэлийн удирдлагын газрын захирал асан Х.Нурлатыг нэг сар цагдан хорихоор болжээ

оруулсан Алсын Хараа

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд прокуророос ирүүлсэн саналыг өнөөдөр хэлэлцээд Х.Нурлатыг нэг сарын хугацаагаар цагдан хорих шийдвэр гаргажээ.

Прокуророос “Таван толгой түлш” ХХК-тай нүүрсний тээвэрлэлтийн бизнес эрхэлж, хамтран орлого олж, хууль бусаар хөрөнгөжсөн, мөн “Онлайн ложистикс” ХХК-ийг үүсгэн байгуулж эрх мэдэл албан тушаалаа ашиглан өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон байж болзошгүй гэх хэрэгт "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Дотоод хяналт эрсдэлийн удирдлагын газрын захирал асан Х.Нурлатыг яллагдагчаар татжээ.

Шүүх Баасан гарагт түүний өмгөөлөгчөөс гаргасан хүсэлтийн дагуу хурлыг өнөөдрийг хүртэл хойшлуулсан байв.

Сэтгэгдэл бичих