Монголын эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ

оруулсан Алсын Хараа

АНУ-д чөлөөт бөхийн 2022 оны Дэлхийн цомын тэмцээн өнгөрсөн амралтын өдрүүдэд болж, Монгол Улсын эрэгтэй, эмэгтэйчүүдийн шигшээ баг өрсөлдлөө.

Монголын эмэгтэй баг хэсэгтээ Японы бөхчүүдийг ялсан бол Украины багт 3:7-гоор дийлджээ.

Улмаар тэд хагас шигшээд тэмцээн зохион байгуулагч АНУ-ын багийг 7:3-аар ялснаар хүрэл медаль хүртлээ. Монголын эмэгтэй бөхчүүд Дэлхийн цомд 2013 онд мөнгө, 2015, 2017, 2018 онд хүрэл медаль хүртэж байв.

Сэтгэгдэл бичих