Г.Уянга: Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар хоёр жинхэнээсээ үзэлцэж байна

оруулсан Алсын Хараа
Залуусын жагсаал тав дахь өдрөө үргэлжилж байна. Эхэндээ залуус нүүрсний хулгайчдыг зарлахыг шаардаж байсан бол өчигдөр зорилго нь бүдгэрч эхэлсэн. Тиймээс жагсаалыг хүмүүс өөр өөрийн өнцгөөсөө дүгнэж байгаа юм.
УИХ-ын гишүүн Г.Уянга жагсаал, өрнөлийн талаар өөрийн цахим хуудастаа “Өчигдрийн үйл явдлуудаас хийсэн дүгнэлт: Оюук Намбаатар хоёр нүүрстэй холбогдож амжаагүй! Тэд жинхэнээсээ үзэлцэж байна, тиймээс огцрох магадлал 100  хувь болжээ!
Одоо үйл явдлуудыг, жагсаалыг энэ өнцгөөс ажиглаад үзээрэй! "Нэр зарла!" гэдгээс "Засаг огцор!" гэж шаардлага өөрчлөгдөх болно! Нүүрсчид нэгдээд ажиллаж эхэлсэн! Засгаар туг тахиж бүтэн амьсгаа авна, акул биш чипакуудын нэрийг зарлана. Дараагийн, өөрсдийн ерөнхий сайдаа ярилцаж байгаа.
Одоо жагсаал нэг зорилгод зангидагдахгүй болов! "Засаг огцор!" гэдэг бүлэг жагсагч гарч ирнэ. Жагсагчдын эмоцитой галыг Оюун-Эрдэнэ рүү, Засгийн газар руу чиглүүлэх болно!
Цогтоо нарын органик тэмцэгчдийн шаардлага 40 тэрбум хулгайлсан нүүрсчдийн нэрийг зарлах, харин нүүрсчин АХ НАРын жагсагчдын шаардлага "Оюун-Эрдэнэ огцор!"
Товчхондоо ийм л юм болж байна даа! Ард түмэн минь яаж шийдэхийн байгаан...” хэмээн бичжээ.

Сэтгэгдэл бичих