Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон коронавирусээр халдварлажээ. Тэрбээр халдвар авснаа олон нийтэд өөрөө мэдэгджээ.
"Сүүлийн 24 цагийн хугацаанд надад "Covid-19"-ийн өвчний хөнгөн шинж тэмдэг илэрсэн бөгөөд шинжилгээний хариу "эерэг" буюу халдвартай гарсан. Одоогоор би Дауннинг гудамжинд байрлах өргөөндөө өөрийгөө тусгаарласан. Гэсэн ч Засгийн газраа үргэлжлүүлэн удирдана. Бид коронавирусийг ялан дийлэх болно" гэж тэрбээр "Twitter" хуудсандаа бичжээ. Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон өдгөө 55 настай юм.
ЛОНДОН. /BBC/