Х.Нямбаатар: Засгийн газар нүүрсний хэргийг илрүүлэхэд бодит дэмжлэг үзүүлнэ

оруулсан Алсын Хараа

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас нүүрсний хэрэгтэй холбоотой мөрдөн шалгах ажиллагаанд дэмжлэг үзүүлэх ажлын хэсгийг байгуулжээ.

Уг ажлын хэсгийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар ахалж ажиллахаар болсон байна. Х.Нямбаатар уг хэргийн явцын тухайд мэдээлэхдээ "Хууль хяналтын байгууллагууд нэгдүгээрт нүүрсний гэрээ, гэрээнд туссан үнэ, давуу нөхцөл байдал үүсгэсэн эсэх, хоёрдугаарт уртын болон богинын хууль бус тээвэрлэлт хийсэн эсэх, гуравдугаарт төмөр замын бүтээн байгуулалттай холбоотой гэрээний үндсэн нөхцөл хэрхэн хийгдсэн эсэх, дөрөвдүгээрт Монгол Улсын хилээр бүртгэлгүй бараа, тээврийн хэрэгсэл гарсан эсэхийг шалгаж байна. Иймд мөрдөн шалгах ажиллагаа явуулж буй байгууллагуудад Засгийн газраас дэмжлэг үзүүлэхээр тогтож, уг ажлын хэсгийг байгуулсан.

Тухайлбал, одоогийн байдлаар нүүрс тээвэрлэлтэд 9000 орчим тээврийн хэрэгсэл явж байна. Тэдгээр тээврийн хэрэгслийн эцсийн өмчлөгчдийн нэрсийг тогтоох гэхчлэн хяналт шалгалтын ажил давхар хийгдэж байна" гэлээ.

Сэтгэгдэл бичих