ЦЕГ: Өчигдөр жагсаалд оролцсон иргэдээс саатуулсан, эрүүлжүүлсэн хүн байхгүй

оруулсан Алсын Хараа

Иргэд өчигдөр Төв талбайд жагсаж, нүүрсний хулгайчдад хариуцлага тооцон нэрсийг нь ил тод болгохыг Засгийн газраас шаардсан.

Улмаар жагсагчдын зарим нь Их тэнгэрийн аманд хүрэхээр явсан тул цагдаагийн байгууллагаас Маршалын гүүр дээр тусгай хамгаалалт гаргаад байсан юм.

Тус өдрийн 11:00 цагаас эхэлж, орой болтол үргэлжилсэн дээрх жагсаалд оролцсон иргэдээс саатуулсан, эрүүлжүүлсэн хүн байхгүй цагдаагийн байгууллагаас мэдээллээ.

Монгол Улсын Үндсэн хуульд заасан иргэдийн эрх, эрх чөлөө алдагдаж, ард түмний амьдрал өдрөөс өдөрт туйлдаж байгааг жагсаалд оролцогчид дуу нэгтэй хэлж буй бөгөөд уг жагсаал Төв талбайд өнөөдөр дахин үргэлжилж байна.

Сэтгэгдэл бичих