Японы нийслэл Токио хотод жүдо бөхийн их дуулга болж байна.
Тэмцээний хоёр дахь өдрийн барилдааны 52 кг-ын жинд Л.Сосорбарам, 66 кг-ын жинд Ё.Басхүү нар хүрэл медаль хүртжээ.
Хүрэл медалийн төлөөх барилдаанд Л.Сосорбарам БНСУ-ын Жан Сеюныг даралтаар цэвэр ялсан бол эрэгтэйчүүдийн 66 кг-ын жинд Ё.Басхүү Германы бөхийг ялжээ.
“Токио-2022” их дуулгад 63 орны нийт 367 (эрэгтэй 216, эмэгтэй 151) тамирчин өрсөлдөж байгаа бөгөөд манай улсаас 13 жүдоч хүч үзэж байна.