Монголын эмэгтэй боксчин, ОУХМ О.Есүгэн Токио хотноо Японы тулаанч Акане Фүживараг ялснаар WBO холбооны Ази номхон далайн орны бүсийн аварга боллоо.
Ази тивийн 2022 оны аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт, ОУХМ О.Есүгэн 55,3 кг жинд Ази номхон далайн орны бүсийн аваргын төлөө Японы тулаанч Фүживаратай ийнхүү халз тулалдаж энэ жингийн аваргын бүсний эзнээр тодорлоо.
WBO-гийн Дэлхийн эмэгтэй супер жингийн аваргын тулаан Токио хотын “Korakuen Hall” танхимд 8 үе /раунд/ үргэлжилж олон оновчтой цохилт хийсэн Монголын боксын холбооны үндэсний шигшээ багийн тамирчин О.Есүгэн ялалт байгуулав.