Монголын волейболын холбооны дээд лигийн аварга шалгаруулах тэмцээний 3 дугаар тойргийн тоглолтууд өндөрлөөд байна.
Тус тэмцээнд эмэгтэй 9, эрэгтэй 8 багийн ширүүн өрсөлдөөн үргэлжилж хагас шигшээ шатанд эмэгтэй багуудаас “Хөвсгөл Эрчим” /58 оноо/, “Энагурэ Террамед” /37 оноо/, “Улаанбаатар” /54 оноо/, “Тэнүүн-Огоо” /45 оноо/ багууд өрсөлдөхөөр шалгараад байгаа аж.
Харин эрэгтэй багуудаас 2021 оны Дээд лигийн дэд аварга “Хасу Мегастарс” клуб, Баянхонгор, “Минжит Булган”, Өмнөговийн “Шанх Транс” клуб сүүлийн шатанд шалгарлаа.
Ташрамд дурдахад, Баянхонгор, Минжит Булган, Өмнөговь Шанх Транс багууд энэ жилийн дээд лигт шинэ залуу бүрэлдэхүүнтэй оролцсон ч маш сайн тоглож хагас шигшээ цувралд үлдэж чадлаа. Харин волейболын дээд лигийн аварга асан "Ноён", '"Хилчин" клубууд аваргаа хамгаалж чадаагүй аж.