Тусгаарлагдан “COVID-19” халдвартай тэмцэгч нараар монголчууд бахархаж байна

оруулсан Алсын Хараа

Улаанбаатар /МОНЦАМЭ/

Монгол Улсын Засгийн газар хилийн чанадаас хүндэтгэн үзэх шалтгаантай мянга орчим иргэнээ тусгай нислэгээр эх орондоо авчирсан. Болзошгүй эрсдэлээс сэргийлэх үүднээс тэднийг ирсэн даруйд нь тусгаарласан бөгөөд тэдэнтэй адил нөхцөлд эмч, сувилагч нар ч тусгаарлагдан ажиллаж байна.

Арын албанд асрагч, үйлчлэгч, тогооч, зөөгч нар мөн тусгаарлагдан тэдэнд амт шимтэй хоол ундаар үйлчлэх,  ариутган цэвэрлэх, халваргүйжүүлэх албан үүргээ хатуу чанд сахилга баттай гүйцэтгэж байгаа юм. Энэ бүх ажилтнаараа монголчууд бахархаж байгаагаа цахим хуудсаар илэрхийлсээр байна.


Тусгаарлагдсан иргэдээс шинэ коронавирусний халдвар илэрсэн 10, мөн Франц улсын нэг иргэнийг ХӨСҮТ-д тусгаарлан эмчилж байгаа. Тусгай нислэгээр ирсэн иргэдээс үе шаттай шинжилгээ авч байгаа бөгөөд тандалт, тусгаарлалтыг нягт чамбай хийж байгааг ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү мэдээлэл бүрээрээ онцолж байгаа билээ.


Сэтгэгдэл бичих