А.Чингүүн Дэлхийн цомын аварга боллоо

оруулсан Алсын Хараа

Гараар штанг таталтын Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 25-27-нд Киргизстан улсын Бишкек хотноо боллоо.

Тус тэмцээнд Монгол Улсыг төлөөлөн өрсөлдсөн А.Чингүүн 75,5 кг-ыг гараар татсанаар алтан медаль хүртэж, Монгол Улсын Төрийн дууллаа эгшиглүүлэв. Тэрбээр тус тэмцээнд ганцаараа оролцсон бөгөөд уг төрөлд Монгол Улсын хүнд жингийн дээд амжилтыг эзэмшдэг юм байна.

Сэтгэгдэл бичих