Хошёорюү С.Бямбасүрэн Охо-д унаж, тэд адил 2 унаатай болов

оруулсан Алсын Хараа

Мэргэжлийн сумо бөхийн 11 дүгээр сарын тэмцээн Фүкүока хотод 12 дахь өдрөө үргэлжилж, Сэкиваке Хошёорюү С.Бямбасүрэн, Охо /М-13/-той учраа таарч түүнд хатакикоми мэхээр унаснаар тэд адилхан 10 даваа, 2 унаатай башёг үргэлжлүүлж байна.

Комүсүби Тамаваши Б.Мөнх-Оргил Эндо /М-7/ -д хиокотоши мэхээр унаж 3 даваа, 9 унаатай башёг үргэлжүүлж байгаа бол Комүсүби Кирибаяама Б.Лхагвасүрэн Озэки Шодай-тай таарч барилдан, түүнийг ёрикири мэхээр давж 8 даваа, 4 унаатай болж, 50 хувийн амжилтаа биелүүллээ.

Энэ өдөр Ичиножёо А.Ичинноров /М-2/ Котоновака /М-1/ -тай барилдаж, түүнд ошидаши мэхээр унаж 2 даваа, 10 унаатай тун тааруу амжилттай яваа бол Чиёошома Г.Мөнхсайхан /М-10/ Атамифүжи/М-15/-тэй таарч барилдан, түүнийг шитатэнери мэхээр давснаар 5 даваа, 7 унаатай башёг үргэлжлүүлж байна.

Мөн энэ өдөр Азүмарюү С.Тодбилэг /М-14/ Нишикиги /М-6/-тэй хүч үзэж, түүнийг уватэнаге мэхээр давснаар 7 даваа, 5 унаатай болов.

Такаяасү /М-1/ Рюүдэн /М-6/-г хикиотоши мэхээр давснаар 10 даваа, 2 унаатай болсноор Сэкиваке Хошёорюү С.Бямбасүрэн болон Охо /М-13/-гийн хамт башёг тэргүүлж байна.

Сэтгэгдэл бичих