Д.Тогтохсүрэн: Иргэд ирэх оны эхнээс ипотекийн зээлээ төлнө

оруулсан Алсын Хараа

УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдрийн хуралдаанаар экспортыг нэмэгдүүлэх, валютын нөөцийг өсгөх чиглэлээр сүүлийн үед Засгаас газраас хийж буй ажлуудын талаарх мэдээллийг сонссон байна.

Мэдээллийг Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ганбаатар нар хийсэн аж. МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээллийн эхэнд хэлэхдээ уул уурхайн бүтээгдэхүүн, гэрээг ил тод болгох, худалдаалж буй үнэ өртгийг нэмэгдүүлэх хүрээнд Уул уурхайн биржийн тухай хуулийг батлах замаар нэгдүгээр сарын 1-нээс уул уурхайн бүтээгдэхүүнийг биржээр борлуулдаг болох нь зүйтэй гэж үзлээ. Мөн нүүрсний хулгайн хэрэгтэй холбоотой шалгалтыг явуулах түр хороог УИХ-аас байгуулсан. Одоогоор нэгдсэн дүн мэдээлэл хараахан гараагүй байна. Түүнчлэн нүүрсний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн өмчит компаниудын менежмент, засаглалыг сайжруулна. Энэ хүрээнд хоёр ч хуулийн төслийг өргөн барихаар тогтлоо” гэв.

Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар “Монгол Улсын валютын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр Засгийн газраас авч хэрэгжүүлж буй ажлын талаар өнөөдөр бүлгийн хуралдаанд мэдээлэл хийлээ. Сайдын ажлаа аваад хоёр сар болж байна. Намайг ажлаа авч байх үед валютын нөөц 2.5 тэрбум ам.доллар байсан. Албан болон албан бус валютын ханшны зөрүү 200-300 төгрөг байж, арилжааны банкууд иргэдэд хоногт 1 сая төгрөгтэй дүйх валют олгож байсан. Өнөөдөр валютын нөөц 2.8 тэрбум ам.долларт хүрч, арилжааны банкуудаас иргэдэд тавьдаг валютын хязгаарлалт 10-20 сая төгрөг болсон. Ханшны зөрүү эрс багассан” гэлээ.

Мэдээллийн төгсгөлд сэтгүүлчдээс өөрсдийн сонирхсон асуултад хариулт авсан. Тухайлбал ипотекийн зээлийг хэрхэх тухайд тодруулахад, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Дараа дараагийн зээлд сөргөөр нөлөөлж байгаа тул ипотекийн зээлийг иргэд хуучнаар нь буюу төлөлтийг нь хийх болно. УИХ Төрийн мөнгөний тухай хуулийг батлахдаа 2023 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн ипотекийн зээлийг төлөхөөр тусгасан” гэв.

Сэтгэгдэл бичих