Хятадад сүүлийн зургаан сард “COVID-19”-өөр нас барсан анхны тохиолдол бүртгэгджээ

оруулсан Алсын Хараа

/DW/. Хятадын нийслэл Бээжин тэргүүтэй хотуудад коронавирусний халдвар тархахаас урьдчилан сэргийлэхийн тулд шинэ хатуу арга хэмжээнүүдийг тогтоогоод байгаа энэ үед тус улсад сүүлийн хагас жил орчмын хугацаанд халдварын улмаас нас барсан анхны тохиолдол бүртгэгджээ.

Эрүүл мэндийн үндэсний хорооноос ням гарагт мэдээлснээр, Бээжин хотын оршин суугч, 87 настай эрэгтэй халдварын улмаас нас барсан нь тавдугаар сарын 26-ны өдрөөс хойш бүртгэгдсэн анхны нас барсан тохиолдол болжээ. Өмнөх хоногт улсын хэмжээнд халдварын 24 мянга гаруй шинэ тохиолдол илэрсэн байна.

Энэ зун Шанхай хотод “COVID-19” халдварын тохиолдол эрс нэмэгдэх үеэр нас барсан сүүлийн тохиолдол бүртгэгдээд байжээ. Дэлхийн улс орнууд коронавирустэй зэрэгцэн амьдрах хэв маягт дасан зохицож байгаа бол Хятад улс нийтээр шинжилгээ хийх, тохиолдлыг тандах, хөл хорио тогтоох замаар тархалтыг зогсоох “COVID”-ыг тэглэх хатуу бодлогоо үргэлжлүүлэн хэрэгжүүлж байгаа юм.

Сэтгэгдэл бичих