Монгол Улсын Засгийн газар өнөөдөр ээлжит бусаар хуралдсаны дараа Ерөнхий сайд У.Хүрэлсүх улс орон даяар өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан эдийн засгийг дэмжих чиглэлээр Засгийн газраас авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар МЭДЭГДЭЛ хийлээ .Үүний нэг нь бүх шатны боловсролын байгууллагыг түр зогсоосонтой холбоотойгоор гурван сарын хугацаанд хүүхдийн мөнгийг 10 мянган төгрөгөөр нэмэгдүүллээ.