АНУ-ын цагаачлалын бус ажилчдын хөтөлбөрт манай иргэд хамрагдах боломжтой

оруулсан Алсын Хараа

Америкийн Нэгдсэн Улсын Иргэншил, цагаачлалын албанаас (USCIS) 2023 оны H-2A болон H-2B цагаачлалын бус ажилчдын хөтөлбөрт хамрагдах боломжтой гадаадын улсуудын жагсаалтыг шинэчилжээ.


Манай улс өмнөх жилүүдэд уг жагсаалтын шаардлагыг бүрэн хангаж оролцсон тул үргэлжлүүлэн хамрагдах боломжтой болсон байна. Энэхүү шийдвэр нийтлэгдсэн өдрөөс хойш нэг жилийн хугацаанд хүчинтэй байх бөгөөд 86 улсыг H-2A хөтөлбөрт, 87 улсыг H-2B хөтөлбөрт хамруулахаар тусгасан аж.

Монгол Улс анх 2018 онд H2 хөтөлбөрт хамрагдаж эхэлсэн бөгөөд 2021 онд Монгол Улсыг H-2A визний хөтөлбөрт заасан зохицуулалтын стандартыг хангаагүй гэсэн шалтгаанаар H2-А хөтөлбөрөөс хасаж байсан гэж ГХЯ-ны Консулын газраас мэдээллээ.

Сэтгэгдэл бичих