Нийслэлийн хэмжээнд 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн байдлаар томуугийн дархлаажуулалтад 114.583 хүнийг хамруулжээ. Үүнээс 1-12 насны 76.081, жирэмсэн 642, архаг хууч өвчтэй, 65-аас дээш насны 33.877, Эрүүл мэндийн ажилтан 3983 байна.
Нийт хамралт 46.8 хувьтай байгаа аж. Улирлын томуу, ковидын дэгдэлт зэрэгцэж байгаа тул иргэдийг вакцинжуулалтдаа идэвхтэй хамрагдахыг Нийслэлийн Эрүүл мэндийн газраас уриаллаа.