Манай улсын эрдэс бүтээгдэхүүний нийт экспорт дунджаар 90 хувийн гүйцэтгэлтэй байна. Тухайлбал, нүүрс 135.4, зэсийн баяжмал 100.4, төмөр 80.3, алт 91.3, газрын тос 55.8, цайр 121.9, хайлуур жонш 45.9 хувь байгааг УУХҮЯ мэдээллээ.
Энэ сарын 4-10-нд 6,126 автомашин, 1549 чингэлэг нийт 893.8 мян.тн нүүрс экспортод гаргасан нь өмнөх оны мөн үеийнхээс 1.8 дахин нэмэгджээ. Оны эхнээс 24,379.1 мян.тн нүүрс гаргаснаар нүүрс экспорт өмнөх оны мөн үеийн хэмжээнээс 71 хувиар нэмэгдсэн байна. Тайлант хугацаанд 16 автомашин, 96 чингэлэг буюу оны эхнээс 1,217.5 мян.тн зэсийн баяжмал экспортолсон нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 1.5 хувийн өсөлттэй байв.
Төмрийн хүдэр, баяжмалын тухайд 913 автомашин, 1023 чингэлэг буюу оны эхнээс 4,059.5 мян.тн-ыг экспортолсон нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 40 хувиар багасжээ.
Төв банк оны эхнээс энэ сарын 10-ны өдрийн байдлаар 18.25 тонн алт худалдан авсан аж.