Дэлхийн хүн амын тоо маргааш НАЙМАН ТЭРБУМД ХҮРНЭ

оруулсан Алсын Хараа

Нэгдсэн Үндэстний Байгууллагын тооцоолсноор дэлхийн хүн ам маргааш буюу арваннэгдүгээр сарын 15-ны өдөр найман тэрбумд хүрэх юм.

Энэ оны долдугаар сарын 11-нд НҮБ-ын танилцуулсан World Population Prospects 2022 тайланд энэ тухай анх мэдээлж байв.

2030 онд дэлхийн хүн амын тоо 8.5 тэрбум, 2050 онд 9.7 тэрбум, 2080 онд 10.4 тэрбумд хүрч, 2100 он хүртэл энэ хэмжээндээ байх тооцоог НҮБ гаргажээ.

Үүнээс гадна 2023 онд дэлхийн хамгийн их хүн амтай улсын статусыг Энэтхэг улс Хятадаас булаахаар байгааг тооцоолсон байна.

2020 онд дэлхийн хүн амын өсөлт 1950 оноос хойш анх удаа нэг хүрэхгүй хувьд хүрснийг бас тайланд дурджээ.

2050 онд дэлхийн хүн амын өсөлтийг Конго, Египет, Этиоп, Энэтхэг, Нигери, Пакистан, Филиппин, Танзани гэсэн найман улс тэргүүлэхээр тооцоолсон байна.

Зарим судлаачид дэлхийн нөөц баялаг хүн төрөлхтөнд хүрэлцэхгүй болох цаг ойртож байгаа гэж үздэг. Харин нөгөө нэг хэсэг нь дэлхий хүн төрөлхтний хэрэгцээг хангах бүрэн нөөцтэй, асуудлын гол нь тэгш бус хуваарилалт, үр ашиггүй зарцуулалтад бий гэж үздэг юм.

Энэтхэгийн удирдагч агсан Махатма Ганди “Дэлхий бүх хүний хэрэгцээг хангах боломжтой, гэхдээ хүн бүрийн шуналыг хангаж дийлэхгүй” гэж хэлж байжээ.

 

Эх сурвалж: United Nations, USA Today

Сэтгэгдэл бичих