Улаанбаатар хотын 354 байршилд 5 дугаар сарын 9-нөөс эхлэн 17.7 км хашаа, хайс чөлөөлөөд байна. Засаг даргын захирамжаар 376 байршилд зөрчил арилгаж, 20.2 км газрыг чөлөөлөхөөр төлөвлөөд байгаа юм.
Харин энэ онд ажлын хэсэг байгуулснаар 1104 га газрыг хамруулан судалж, 971 байршилд 48,976 м урт, 3566 хашаа, хайсны зөрчил илрүүлснийг нийслэлийн Сургалт судалгаа, олон нийттэй харилцах газар мэдээлэв.
Нийслэлийн нутаг дэвсгэрт иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам, ногоон байгууламж, нийтийн эзэмшлийн зам, талбайг нэмэхээр 2021 онд зөвшөөрөлгүй хашаа, хайс чөлөөлөх ажлыг эхлүүлснээр 183 байршлын 713 зөрчлийг арилгажээ.