Улсын хэмжээнд өнгөрсөн хоногт коронавируст халдварын 154 тохиолдол шинжилгээгээр батлагджээ.
ЭМЯ-ны мэдээлснээр, шинээр илэрсэн тохиолдлын 50 нь нийслэлд, 104 нь орон нутагт бүртгэгджээ. Ингэснээр улсын хэмжээнд батлагдаад буй "КОВИД-19"-ийн нийт тохиолдлын тоо 986 599-д хүрэв. Түүнчлэн "КОВИД-19"-ийн хүндрэл, архаг суурь өвчин хавсарсан шалтгаанаар нийт 2 131 хүн эндээд байна.