Турк Улсын Анталия хотод тулааны урлагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн 10 дугаар сарын 31-нээс 11 дүгээр сарын 7-нд болж байна.
Тэмцээнд 31 орны мянга гаруй тамирчин өсвөр үе, залуучууд, насанд хүрэгчдийн ангилалд өрсөлдөж байна. Кикбоксын залуучуудын ангилалд “Десант бамбар” кпубийн тамирчин С.Нямпилжээ хүрэл медаль хүртжээ. Тэрбээр паралимпын наадмын алт, хүрэл медальт, дэлхийн хошой аварга, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Э.Содномпилжээгийн хүү юм.
Тус тэмцээний насанд хүрэгчдийн ангилалд Зэвсэгт хүчний 084 ангийн салааны захирагч Б.Наадам дэлхийн хошой аварга болсон бөгөөд С.Нямпилжээгийн дасгалжуулагч юм байна. Эмэгтэйчүүдийн ангилалд Н.Мягмарсүрэн хүрэл медаль хүртжээ.