Замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг бататгах 800 асуулт

оруулсан Алсын Хараа

Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас авто замын осол ихээр гарч, иргэд эрүүл мэнд, амь насаараа хохирох тохиолдол буурахгүй байна.

Дэлхийн банкны судалгаагаар дэлхийн хэмжээнд 100,000 хүн тутмын 17 нь зам тээврийн ослоор нас барж байгаа бол Монгол Улсад энэ тоо 21 буюу бүс нутгийн хэмжээнд энэ төрлийн нас баралтаар дээгүүр бичигдэж байгааг Үндэсний Статистикийн Хорооноос танилцуулсан.

Иймд жолооч нарт замын хөдөлгөөний дүрмийн мэдлэгээ сэргээж, шалгахад нь туслах зорилгоор жолооны дүрмийн тестүүдийг багцлан хүргэж байна.

Нийт 20 багц асуулттай QUIZ-д 2015-2017 оны замын хөдөлгөөний дүрмээс 800 тестийг багтаасан байгаа юм.

Уншигч та https://ikon.mn/l/186 холбоосоор орж, QUIZ бүрийн линкээр дарж ороод замын хөдөлгөөний дүрмийн талаарх мэдлэгээ бататгаарай.

Засгийн газрын 2018 оны наймдугаар сарын 8-ны хуралдаанаар Замын хөдөлгөөний дүрмийг шинэчлэн баталж, тус оны арваннэгдүгээр сарын 1-нээс мөрдөж эхэлсэн.

Уг дүрмээр явган зорчигч нь зорчих хэсгээр явж байхдаа утсаар ярих, гар утас болон түүнтэй ижил төстэй тоглоом, хэрэгсэл оролдож ширтэх, зохицуулагчийн шүглийн чимээ, бусдын дуут дохио, анхааруулгыг сонсох боломжийг хязгаарласан чихэвч зүүх, ном, сонин гэх мэт зүйл уншихыг хориглох зэрэг заалтууд орсон байдаг.

Эх сурвалж: IKON.MN

Сэтгэгдэл бичих