Автомашины эд анги ханган нийлүүлэгч Германы BOSCH компани COVID-19-ийг түргэн хугацаанд буюу 2 цаг 30 минутанд оношлох төхөөрөмж бүтээснээ өнөөдөр танилцуулав. Одоогийн байдлаар коронавирусын лабораторийн шинжилгээний хариу нэгээс хоёр хоногийн дотор гарч байгаа юм.
Шинэ төхөөрөмжийг ирэх сард Германд, цаашлаад бусад орнуудад ашиглаж эхлэхээр төлөвлөж байгаа аж. “Бид Covid-19 төхөөрөмж бүтээснээр короновирусын тархалтыг аль болох удаашруулахад хувь нэмрээ оруулахыг зорьж байна. Вирусын халдварыг түргэн оношилсноор халдварт өвчтөнийг эрт илрүүлж, тусгаарлах боломж бүрдэнэ” хэмээн BOSCH-ийн гүйцэтгэх захирал Полкмар Деннэр мэдэгдэв.
“Түүнчлэн уг оношилгооны арга нь дэлхий дахинд анхдагч бүрэн автомат, молекул оношилгооны нэг бөгөөд төхөөрөмжийг бүх эмнэлгийн байгууллагууд ашиглах боломжтой. Төхөөрөмжийг эмчилгээ хийгдэх газар байрлуулж, вирусыг оношилсноор зардал хэмнэх боломж бүрдэнэ. Коронавирустай тэмцэхэд оношилгоог цаг алдалгүй, найдвартай хийж боломж бүрдэж байгаа нь том шийдэл юм” хэмээн BOSCH мэдээлжээ.
Уг төхөөрөмжийг BOSCH-ийн 2015 онд үүсгэн байгуулагдсан 120 гаруй ажилтантай “Bosch Healthcare Solutions” охин компани нь Английн „Randox Laboratories“ компанитай хамтран зохион бүтээжээ.
Эх сурвалж: www.welt.de