Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж байна. Хурлаар зарим томилгоог хийжээ. Тодруулбал Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Ерөнхий Газрын/ШШГЕГ/ дарга Д.Загджавыг чөлөөлж, О.Амарсанааг тус газрын даргаар, Гадаад Харилцааны дэд сайд Б.Мөнхжинг чөлөөлж, оронд нь Г.Амартүвшинг томилсон байна.
ШШГЕГ-ын даргаар томилогдсон О.Амарсанаа нь цагдаагийн хурандаа цолтой. 2021 оноос ЦЕГ-ын дэд даргаар ажиллаж байжээ.
ГХ-ны дэд сайд болсон Г.Амартүвшин нь Гадаад Харилцааны яаманд сайдын зөвлөх, тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин, атташе, Ерөнхийлөгчийн Тамгын газрын Бодлого хэрэгжилтийн газрын дарга, МОНЦАМЭ агентлагийн даргаар ажиллаж байсан туршлагатай аж.