БНАСАУ цэргийн хамтарсан сургуулиа зогсоохыг уриалжээ

оруулсан Алсын Хараа

/CNBC/. ОХУ Хар тэнгисээр үр тариа тээвэрлэх санаачилгад оролцохоо зогсоож буйгаа өнгөрсөн бямба гарагт мэдэгдсэнээс хойш дэлхийн зах зээлд улаан буудайн үнэ өсөж эхлээд байна.

Тодруулбал, Чикагогийн биржийн мэдээллээр бушель улаан буудайн үнэ 5.8 хувиар өсөж, 8.77 ам.долларт хүрчээ. Үүний зэрэгцээ эрдэнэ шиш, шар буурцгийн үнэ ч мөн өссөн байна.

Украины хэд хэдэн боомтоос хөдөө аж ахуйн амин чухал бүтээгдэхүүнүүдийг экспортлохыг зөвшөөрсөн санаачилгад оролцохоо зогсоож байгаагаа ОХУ бямба гарагт мэдэгдсэнээс хойш үнэ ийнхүү өсжээ.

Орос улс Украиныг Хар тэнгисийн флот руугаа нисгэгчгүй онгоцоор халдсан хэмээн буруутгасныхаа дараа тус гэрээнээс тодорхойгүй хугацаагаар гарч байгаагаа зарласан байна.

Сэтгэгдэл бичих