Монголын 3х3 сагсан бөмбөгийн оюутны эмэгтэй баг ДАШТ-ий хүрэл медаль хүртэв

оруулсан Алсын Хараа

Олон улсын оюутны спортын холбоо /FISU/-ны 3х3 сагсанбөмбөгийн дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээн /FISU 3x3 WORLD CUP/-д ур чадвараа сорьсон Монголын эмэгтэй шигшээ баг хүрэл медалийн эзэд боллоо.

Монгол Улсын шигшээ /Рояал ОУИС/ баг, хүрэл медалийн төлөө өрсөлдөж Ираны шигшээ /Исламик Азад ИС/ багтай 15:12-оор хожиж ДАШТ-ий хүрэл медаль хүртэв.

Монголын 3х3 сагсанбөмбөгийн холбоо /Mongolian 3x3 Basketball Association/-ноос охид тамирчиддаа болон Монгол Улсын гавьяат дасгалжуулагчС.Тулга нарт баяр хүргэж, уал их амжилтыг хүсэж байна.

Сэтгэгдэл бичих