Гадаадын хөрөнгө оруулагчдыг хохироосон хэргүүдийг танилцууллаа

оруулсан Алсын Хараа

адаадын хөрөнгө оруулагчдын хохироосон хэргүүдийн танилцуулгыг УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар хийлээ.

Шийдэгдсэн хэргүүд 

1. Их хэмжэМонгол Улсын иргэн О.Болд нь Японы иргэн Такахама Кэничитэй хамтран банк бус санхүүгийн байгууллага байгуулахаар болж, “Ориентал Капитал” ХХК, “Ориентал Инвест” ХХК зэрэг компанийг үүсгэн байгуулахдаа зохиомол байдлыг бий болгож хуурамч дансны хуулга, санхүүгийн тайлан гаргах замаар 4.2 тэрбум төгрөг залилжээ. Уг хэргийг 2018 онд нээж, 2022 оны тавдугаар сарын 30-нд Иргэн О.Болдод зургаан жилийн хорих ял оноосон.

2. Монгол Улсын иргэн Т.Гочоосүрэн, И.Тэргэл нар 2012 онд сэтгэцэд нөлөөлөх бодисыг хууль бусаар олж авч, ХУД-ийн нэгдүгээр хорооны Палас зочид буудлыг 609 тоот өрөөнд байрлаж байсан “Суруга” корпорацийн гүйцэтгэх захирал Цүнэяаки Харагийн орны матрас дор мансууруулах бодис байрлуулж, бусдыг зохион байгуулалттайгаар гэмт хэрэгт гүтгэжээ. Тэднийг цагаатгаж шийдвэрлэсэн. Гүтгэлэг хийсний дараа тэд хувиараа бизнес эрхэлж байсан, үүнийг ЦЕГ шалгаж байна гэв.

3. Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг “Болд төмөр ерөө гол” ХХК-ийн 53 хувийн хувьцааг эзэмшигч Ли Шао Минг тус компанийн ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг 2007 онд БНХАУ-ын Хөрөнгө оруулалтын санд барьцаалан их хэмжээний зээл гаргуулан залилсан. Ли Шао Минг нь 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Монгол Улсын хилээр гарсан. Мөн Монгол Улсын иргэн Г.Оюунсүрэн нь /тус байгууллагын нягтлан/ БНХАУ-ын банкнаас 317 сая долларын зээл авахад дэмжлэг үзүүлж, хувьдаа 612 сая төгрөг завшсан. Хэргийг 2022 онд нээж, Г.Оюунсүрэн нь гарын үсэг зураг эрхээ ашиглан 612 төгрөг завшсан гэж тогтоосон байна. Ингээд 2022 оны дөрөвдүгээр сард 40 сая төгрөгөөр торгон долоон сар зорчих эрхийг хязгаарласан.

4. Монгол Улсын иргэн Б.Баяраа, С.Дэлгэрдалай, Ц.Цэдэн нар BB&T компаниас 22.5 сая долларын хөрөнгө оруулалт авах утга бүхий АНУ-ын Элчин сайдын яамны эдийн засгийн санхүү хариуцсан дарга Дэвид Ваш гэгчийн гарын үсэгтэй гэрээг үзүүлэн 430 м/кв2 талбайтай оффисын зориулалттай 1.4 тэрбум төгрөгийн үнэлгээтэй объектыг Б.Баяраагийн нэр дээр шилжүүлэн авсан. Хэргийг 2015 онд нээжээ. Анхан шатны шүүхээр Ц.Цэдэнд 13 жилийн хорих ялаар шийтгэж, давж заалдах шатны шүүхээр 9 жил болгосон. Харин дээд шүүхээр хэрэгсэхгүй болгож гэм буруугүйд тооцжээ. Өөрөөр хэлбэл, хоёр шатны шүүхээр залилсныг нь тогтоогоод байхад дээд шүүх цагаатгасан гэв.

Шүүхийн шатанд буй хэргүүд 

1. Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны удирдах албан тушаалтнууд нь газрын даргаар ажиллаж байсан “М”-ийн хамаарал бүхий этгээдэд Сүхбаатар, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт хууль бусаар газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож давуу байдал үүсгэсэн. “М” нь “С” ХХК-ийн хувьцаа эзэмшигч, хөрөнгө оруулагч Ливан улсын иргэн “МИ”-ийн хөрөнгийг шилжүүлэн авсны улмаас “С” ХХК-д их хэмжээний хохирол учирсан. Тус хэрэг шүүхийн шатанд байна. Энэ “М” гэдэг нь ШӨХТГ-ын даргаар ажиллаж байхдаа хамаарал бүхий хүмүүсээрээ дамжуулан Ливан улсын иргэнийг хохироосон.

2. Монгол Улсын иргэн “Б”, “К” нар БНХАУ-ын иргэн “В”-ээс Замын-Үүдийн чөлөөт бүсийн бүтээн байгуулалтад хамтран ажиллах, хөрөнгө оруулалт нэрээр 5.3 тэрбум төгрөг, мөн “Ц”, “К” нар нь Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дэвсгэрт байрлах Гашуунсухайт-Ганцмод хилийн боомт хоорондын газар доогуур битүү туузан дамжуургын ажилд хамтран ажиллах, хөрөнгө оруулалт гэж 22 тэрбум залилжээ. Нийтдээ 27.3 тэрбум төгрөг залилсан аж. Хэрэг анхан шатны шүүхэд шийдэгдээгүй байна. Тус хэргийн шүүх хурал зургаан удаа хойшилжээ.

3. Гадаадын хөрөнгө оруулалттай “Х” ХХК-ийн таван хувийн хувьцаа эзэмшигч “С”, мөн компанийн таван хувийн хувьцааг эзэмшигч “Г” нар нь бүлэглэн “Х” ХХК-ийн ерөнхий захирал, БНХАУ-ын иргэн “В”-ээс баталгаат гарын үсэг зурах эрх, тамганы загварыг залилан авч дансны гүйлгээ хийх эрх нээлгэсэн. Компанийн данснаас 2015-2016 онд “С” нь 111.5 мянган доллар, 238.6 сая төгрөгийг өөрийн хувийн дансаар шилжүүлэн авсан. Мөн 2017 онд 325 мянган долларыг “Х” ХХК-аас “ноогдол ашиг хуваарилав” гэсэн утгатайгаар нөхөр “Г”-ийн дансанд шилжүүлж мөнгө угаажээ. Тус хэрэг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хянагдаж байна.

Хэрэгсэхгүй болгож хаасан хэргүүд 

1. БНХАУ-ын иргэн “ХГ” захиралтай “Ж” ХХК нь 2008-2012 оны хооронд үйл ажиллагаа явуулж олсон орлогыг ААН-ын орлогын албан татварын тайландаа тусгалгүй их хэмжээний татвар төлөхөөс санаатай зайлсхийсэн. БНХАУ-ын иргэн “ХГ”-ийн үүсгэн байгуулсан “С” ХХК-ийн 75 хувийг “Т” ХХК-ийн нэр дээр шилжүүлэхдээ Монгол Улсын иргэн “Я”, “Б” нар нь “ХГ”-ийн гарын үсгийг хуурамчаар үйлдсэн. Албан тушаалтан “Д” нь “Ж” ХХК-ийн их хэмжээнийн татвар төлөхөөс зайлсхийсэн гэмт хэрэгт нөлөөлнө гэж амлан өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон. Уг хэргийг шүүхэд хянаж, компанийн нягтлан бодогч “ХШ”-ийг 56 сая төгрөгөөр торгосон. Харин иргэн “Д”-г өөртөө болон бусдад давуу байдал үүсгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй, хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хаасан.

2. Монгол Улсын иргэн “Г” нь ОХУ-ын иргэн “П”-ээс “А” ХХК-ийг худалдан авах зорилгоор хэлцэл хийх үед албан тушаалтан байсан “Д” нь хувьдаа болон бусдад давуу байдал бий болгож ашиг олох зорилгоор “Г”-д холбогдуулан үүсгэсэн эрүүгийн хэрэгт нөлөөлж, иргэн “Б”-ээр дамжуулан “Г”-аас хахууль шаардсан. 2011 онд өөрийн төрсөн дүү “Б”-ын эзэмшдэг компанийн дансаар гурван удаа 4 сая доллар авсан. Мөрдөн шалгах ажиллагаагаар авлига авсан үйлдэл нь тогтоогдоогүй гэдэг үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон. Үүнийг бүгд мэднэ. Голомт банкаар мөнгөө шилжүүлж авсан. Улсын ерөнхий прокурорын төрсөн дүүгийн дансаар ороод гарсан мөнгө.

3. ОХУ-ын иргэн "П" нь "А" ХХК-ийн захирлаар ажиллаж байхдаа үндсэн хөрөнгө худалдан авч уул уурхайн ашиглалт олборлолт явуулах нэрийдлээр 30 сая долларын санхүүгийн баримт материал бүрдүүлж их хэмжээний мөнгө угаан, хувьдаа завшсан. Мөрдөн шалгах ажиллагааны үеэр ОХУ-ын Москва хотын ОУ-ын худалдааны Арбитрын шүүхийн 2012 оны зургадугаар сарын 7-ны шийдвэрээр шийдсэн гэдэг үндэслэлээр хаасан.

Сэтгэгдэл бичих