БНСУ-ын Канвон мужийн Яньян ОУНБ руу захиалгат нислэг үйлдэж эхэллээ

оруулсан Алсын Хараа

Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК-ийн БНСУ-ын Канвон мужийн Яньян ОУНБ-ын чиглэлд үйлдэх анхны захиалгат нислэг өнөөдөр 11.53 цагт "Чингис Хаан" ОУНБ-аас хөөрлөө.

БНСУ-ын Засгийн газар багаар аялах Монгол иргэдийг Яньян ОУНБ-аар дамжуулан визгүй нэвтрүүлэх журам баталсан юм. Энэ дагуу МИАТ компани энэ оны 11 дүгээр сарын 19-нөөс 2023 оны 5-р сарын 31-ний өдрийг хүртэл бямба гараг бүр Яньян ОУНБ-ын чиглэлд нислэг үйлдэхээр төлөвлөж байгааг тус компани мэдээлэв.

Сэтгэгдэл бичих