Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энэ сарын 27, 28-ны өдрүүдэд БНХАУ-д албан ёсны айлчлал хийхээр болжээ. Айлчлалын хүрээнд Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хуралдаанд оролцож, эрчим хүч, Орос, Хятадыг холбосон хийн хоолойг Монголын газар нутгаар дамжуулах зэрэг асуудлаар ярилцах гэнэ.