Америкчуудын гуравны нэг нь эдийн засгийн асуудалд хамгийн их санаа зовж байна

оруулсан Алсын Хараа

/Reuters/.  АНУ-ын иргэд үнийн өсөлтөд хамгийн ихээр санаа зовниж байгааг мягмар гарагт “Reuters” агентлагаас явуулсан санал асуулгын дүн харуулжээ.

АНУ-ын завсрын сонгууль болоход ердөө 21 хоног үлдээд байгаа бөгөөд энэ цаг үед тус улсын Ерөнхийлөгч Ж.Байдены үнэлгээ хамгийн доод түвшинд хэвээр байгаа юм.

Тодруулбал, хоёр өдрийн хугацаанд явуулсан санал асуулгаар АНУ-ын ард иргэдийн 40 хувь нь Ж.Байдены үйл ажиллагааг дэмжсэн нь өнгөрсөн долоо хоногийнхтой ижил байна.

Шинжээчдийн үзэж буйгаар, Ж.Байдены нэр хүнд сайнгүй байгаа тул Төлөөлөгчдийн танхимын хяналтыг Бүгд Найрамдах нам эргүүлэн авах, Ардчилсан нам Сенатад олонхын суудлаа авч үлдэх магадлал өндөр байна.

Хамгийн гол асуудал нь сонгогчид эдийн засгийн асуудалд хамгийн ихээр анхаарал хандуулдаг болсон нь санал дүнгээс харагдсан ба Ж.Байдены үед АНУ-ын эдийн засаг 1970, 1980-аад оноос хойш хамгийн өндөр инфляцтай байгаа юм.

Санал асуулгаар тус улсын иргэдийн гуравны нэг нь эдийн засгийн асуудлыг тулгараад буй хамгийн том асуудал гэж үзсэн байна.    

Сэтгэгдэл бичих