Эрдэс бүтээгдэхүүний экспорт 80 хувийн гүйцэтгэлтэй байна

оруулсан Алсын Хараа

Манай улсын эрдэс бүтээгдэхүүний нийт экспорт дунджаар 80 хувийн гүйцэтгэлтэй байна. Тухайлбал, нүүрс 114.1, зэсийн баяжмал 94, төмөр 70.4, алт 79.3, газрын тос 43.7, цайр 114.5, хайлуур жонш 38.3 хувь байгааг УУХҮЯ мэдээлэв.

Энэ сарын 7-13-нд 8,023 автомашин, 1549 чингэлэг нийт 1,038.2 мян.тн нүүрс экспортод гарсан нь өмнөх оны мөн үеийнхээс 186.3 хувь буюу 1.9 дахин нэмэгджээ. Оны эхнээс 20,540.9 мян.тн нүүрс гарснаар нүүрс экспорт өмнөх оны мөн үеийн хэмжээнээс 58.5 хувиар нэмэгдсэн аж.

Тайлант хугацаанд 288 автомашин, 223 чингэлэг буюу оны эхнээс 1,140.2 мян.тн зэсийн баяжмал экспортолсон нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 6.5 хувийн өсөлттэй байлаа. Төмрийн хүдэр, баяжмалын тухайд 322 автомашин, 1300 чингэлэг буюу оны эхнээс 3,559.6 мян.тн-ыг экспортолсон нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 42 хувиар багасжээ.

Төв банк оны эхнээс энэ сарын 6-ны өдрийн байдлаар 15.86 тонн алт худалдан авсан байна.

Сэтгэгдэл бичих