"Moon Dance" бүжгийн хамтлаг дэлхийн дэд аварга болов

оруулсан Алсын Хараа

Герман улсын Брауншвейг хотноо бүжгийн спортын латин болон стандарт хамтлаг бүжгийн ДАШТ-д өрсөлдсөн “Moon dance" хамтлаг латин төрөлд аваргын дэд байр эзэлж анх удаа мөнгөн медаль хүртэж, мөн "Star dance" хамтлаг 4 дүгээр байрт шалгарсан байна.

Формейшны Стандарт ба Латин бүжгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн анх удаа нэг өдөр, нэг талбайд зохион байгуулагдаж байгаа гэдгээрээ онцлог юм байна. Энэ удаагийн тэмцээнд Монголын гурван хамтлаг нийт 107 хүний бүрэлдэхүүнтэй оролцож байгаа аж.

"Star dance" хамтлаг энэ жил "The Power of the 4 elements" буюу "Дөрвөн махбодийн хүч" сэдэвт зохиомжоор оролцсон байна.

Ташрамд сонирхуулахад, Бүжгийн ертөнцийн хос болох О.Саранхүү О.Оюунбат нар 2009 онд энэ клубээ нээж, 2013 онд анх хамтлагаа байгуулжээ. Анх үүсгэн байгуулагдсан үед бүжиглэж байсан тамирчдын 50 хувь нь өнөөдөр хүртэл бүжиглэсээр байгаа аж.

“Moon dance” хамтлагийн бэлгэ тэмдгийг Монгол Улсын Төрийн сүлдийг бүтээсэн УГЗ Ц.Ойдов гуай "Дэлхийн аварга болоорой" хэмээн бэлгэшээн бүтээж өгсөн.

Сэтгэгдэл бичих