Монголбанк өнгөрсөн 7 хоногт гадаад валютын дуудлага худалдаагаар:
- Аравдугаар сарын 4-нд спот арилжааны цахим талбарт 40 сая ам.долларыг нэг ханшаар нийлүүлэв. Харин своп, форвард арилжаагаар банкууд 1 сая ам.доллартой танцэх төгрөгийн форвард хэлцэл байгуулах санал ирүүлснийг биелүүлээгүй байна.
- Аравдугаар сарын 6-нд Төв банк цахим талбарт мөн 40 сая ам.долларыг нэг ханшаар нийлүүлжээ. Энэ удаа арилжааны банкуудаас своп, форвард арилжааны санал ирүүлээгүй байна.
Тодруулга: Нэг ханшаар хийх арилжаа нь амжилттай биелсэн банкуудын бүх саналыг хаалтын нэг ханшаар биелүүлэх арилжааг хэлдэг.