Э.Ариунболд Дэлхийн аваргын мөнгөн мeдальтан боллоо

оруулсан Алсын Хараа

ОУХМ Э.Ариунболд дэлхийн аваргын төлөө Токиогийн олимпын аварга, дэлхийн 3 удаагийн аварга 29 настай Наохиса Такатотой барилдан цэвэр ялагдаж, ДАШТ-ий мөнгөн медальтан боллоо.

Энэ жил 26 настай Э.Ариунболд хагас шигшээ барилдаанд 2022 оны Антальягийн их дуулгын хүрэл медальт Узбекистаны жүдоч Дилшодбек Баратовыг торгуулиар ялж финалд шалгарсан юм.

Сэтгэгдэл бичих