Ш.Батхүү нарт холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан энэ сарын 20-н хүртэл хойшлогджээ

оруулсан Алсын Хараа

“Жаст групп“ ХХК-ийн захирал асан Ш.Батхүү нарын нэр бүхий таван шүүгдэгчид холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хуралдааныг өнөөдөр 10:00 цагт зарлагдсан.

Гэвч шүүгдэгч Г.Амарбат, Э.Сүрэн нарын өмгөөлөгч өвчний улмаас шүүх хуралдаанд оролцох боломжгүй тул шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтийг холбогдох баримтын хамт шүүхэд ирүүлсэн бөгөөд шүүгчдэгч нар сонгон авсан өмгөөлөгчтэйгөө оролцох хүсэлт гаргасныг шүүх бүрэлдэхүүн хэлэлцээд өмгөөлөгчөөс ирүүлсэн болон шүүгдэгч нараас гаргасан шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтийг хүлээн авчээ.

Ийнхүү хуралдааныг 2022 оны аравдугаар сарын 20-ны өдрийн 10:00 минут хүртэл хойшлуулсан болохыг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газраас мэдээлэв. 

Мөн шүүгдэгч нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Сэтгэгдэл бичих