/TASS/. 2022 оны химийн салбарын Нобелийн шагналтнаар Америкийн эрдэмтэн Каролин Р.Бертоззи, К.Бэрри Шарплесс, Данийн химич Мортен Мелдал нар тодорлоо. Тэдэнд “Клик-хими ба биоортогональ химийн шинжлэх ухааныг хөгжүүлснийх нь төлөө” энэхүү нэр хүндтэй шагналыг олгожээ.
Клик-хими бол ангид тусдаа жижиг нэгдлүүдийг нэгтгэн хэрэгтэй химийн бодисыг гарган авдаг химийн урвалыг судалдаг салбар юм. Химийн салбарын Нобелийн шагналыг хоёр дахь удаагаа хүртсэн Барри Шарплесс химийн загварчлал зохиогч гэсэн ойлголтыг бүр 2000 онд бодож олсон байна. Хожим нь тэрбээр Данийн химич Мортен Мелдалтай хамт одоо эм гарган авахад өргөн ашигладаг зэсээр катализид оруулсан азид-алкины циклийн нэгдлийг нэвтрүүлжээ.
Каролин Р.Бертоззи амьд организмын дотор эсийн байгалийн бодисын солилцоонд саад учруулахгүйгээр нэвчдэг клик-урвалыг бий болгосон нь биоортогональ химийн үндэс болжээ. Эдгээр урвалыг одоо дэлхий даяар эсийг судлах, биологийн процессыг хянахад өргөн хэрэглэдэг. Биоортогональ урвал нь мөн хорт хавдрын эсэд хорт хавдрын эсрэг эмийг чиглүүлэх чадварыг сайжруулсан байна.
Өнгөрсөн онд химийн салбарын Нобелийн шагналыг молекулуудын нийлэгжилтэд ашигладаг тэгш бус органик катализын аргыг нээсэн эрдэмтэн Бенжамин Лист, Дэвид Макмиллан нар хүртсэн билээ.