Монголын волейболын холбооны залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээн долоон өдөр болж, өчигдөр медальтнууд тодорлоо. Тэмцээнд эрэгтэйчүүдийн ангилалд 15, эмэгтэйчүүдэд 10 баг Спортын төв ордон, “MG sport” зэрэг зааланд өрсөлдсөн юм.
Тэмцээний эрэгтэйчүүдийн ангилалд: А.Очгэрэл дасгалжуулагчтай “Баянхонгор корунт гео” баг тэргүүлж, А.Мөнхбаяр дасгалжуулагчтай “Хилчин Алтайн барс”, Ч.Отгонбаяр дасгалжуулагчтай “Минжит булган Залуу монгол” баг удаалав.
Харин эмэгтэйчүүдийн ангилалд: Б.Хэрлэн дасгалжуулагчтай “Энагурэ” баг түрүүлсэн бол Р.Тамираа дасгалжуулагчтай “Улаанбаатар клуб”, А.Батжаргал дасгалжуулагчтай “Тэнүүн-Огоо” баг мөнгө, хүрэл медалийн тавцанд гарав.
Тэмцээний шилдгүүдийг танилцуулж байна.
Шилдэг хамгаалагч: Тэнүүн-Огоо багийн тамирчин Э.Эрдэнэ-Энх
Залуу Монгол багийн тамирчин Э.Өсөхбаяр
Шилдэг давуулагч: Тэнүүн-Огоо багийн тамирчин Г.Саруулгэрэл
Баянхонгор аймгийн тамирчин Д.Раднааранцас
Шилдэг холбогч: Энагурэ багийн тамирчин Д.Анужин
Хилчин Алтайн барс багийн тамирчин Мөнхсайхан
Шилдэг довтлогч: Улаанбаатар клубын тамирчин Ж.Баянжаргал
Хилчин Алтайн барс багийн тамирчин Б.Мөнхсайхан
Шилдэг Тэгш тоглогч: Энагурэ багийн тамирчин С.Булгантамир
Баянхонгор багийн тамирчин Г.Цэнд-Аюуш
Шилдэг дасгалжуулагч: Энагурэ багийн дасгалжуулагч Б.Хэрлэн
Баянхонгор багийн дасгалжуулагч Б.Очгэрэл
Шилдэг шүүгч: Т.Мягмарсүрэн