БНСУ өөрийн 200 иргэнээ Монголоос татан авахаа мэдэгджээ

оруулсан Алсын Хараа

Дөрөвдүгээр сарын 2,3,4-нд үйлдэгдэх гурван удаагийн тусгай үүргийн нислэгээр нийт 750 монгол иргэнээ татаж авахаар болсон тухай ОБЕГ-ын дарга,хурандаа Т.Бадрал мэдээллээ. Тодруулбал, дөрөвдүгээр сарын 2-ны өдрийн 08:00 цагт Сөүл рүү,3-ны өдрийн шөнийн 01:30 цагт Токио руу, 4-ний өглөөний 08:30 минутад Сөүл рүү тус тус тусгай үүргийн онгоц хөөрөх юм байна. Нийт эх орондоо ирэхээр 4805 иргэн хүсэлтээ тавьснаас тал хувь нь БНСУ-ын Сөүл хотоос ирэхээр байна. ОБЕГ-ын дарга Т.Бадрал ” Дэлхийн 100 гаруй улс иргэдээ татаж авч байна. Олон удаа хуралдаж, судалгаа хийсний эцэст дахин гурван нислэгээр 750 иргэнээ татаж авахаар боллоо. Европын орнуудаас мөн олон иргэд хүсэлт тавьсан боловч бүгдийг нь авах боломжгүй. Өмнөх нислэгээр ирсэн 10 хүнээс халдвар илэрсэн учраас аль болох эрсдэлээ бага байхаар тооцож байна” гэлээ. Үүнээс гадна БНСУ өөрийн 200 иргэнээ Монгол улсаас татан авахаа мэдэгдсэн байна.

Сэтгэгдэл бичих