Ипотекийн зээлийн 80 хувийг Монголбанк санхүүжүүлнэ

оруулсан Алсын Хараа

Монголбанк орон сууцны ипотекийн зээлийн нөхцөлд дараах өөрчлөлтийг оруулжээ. Үүнд:

  • Ипотекийн хөтөлбөрийн нийт санхүүжилтийн 80 хувийг Монголбанк, 20 хувийг банкууд өөрийн эх үүсвэрээр энэ оны 10 дугаар сараас эхлэн санхүүжүүлэх,
  • Монголбанкны эх үүсвэрээр олгох зээлийн дээд хэмжээг 2022 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн Улаанбаатар хотод 150 сая төгрөг, орон нутагт 100 сая төгрөг болгон нэмэгдүүлэх,
  • Орон нутагт шилжин суурьшиж буй өрхүүд жилийн 6 хувийн хүүтэй ипотекийн зээл авах тохиолдолд урьдчилгаа 30 хувийн төлбөрийн тодорхой хувьд Зээлийн батлан даалтын сангаас батлан даалт гаргаж болохоор тус тус шийдвэрлэлээ.

Хөнгөлөлттэй хүүтэй, орон сууцны ипотекийн зээлийн нөхцөлд оруулж буй өөрчлөлтийг холбогдох журам, гэрээнд тусгажээ.

Сэтгэгдэл бичих