Итали улсын Ассиси хотноо Олон улсын боксын холбоо /IBA/-ноос өнгөрсөн сард зохион байгуулсан сургагч багшийн сургалтад Монголын боксын холбооноос шүүгч Г.Бадрах, Ц.Цогтгэрэл нар амжилттай суралцлаа.
Тэднийг энэхүү мэргэжлийн түвшний олон улсын техникийн албан хаагчийн сургалтын 3 модулийг амжилттай суралцан төгсөж ОУБХ /IBA/-ны олон улсын техникийн ажилтан болсон талаар Монголын боксын МБХ-нд албан бичиг ирүүлжээ.
Ийнхүү амжилттай суралцаж боксын олон улсын тэмцээний үнэлгээ хийж бүх хэсгийг дамжуулж, шуурхай ажиллах шүүгч болон шүүгчийн сургагчийн эрх авсан Г.Бадрах, Ц.Цогтгэрэл нарт МБХ-ны хамт олноос цаашдын ажилд нь амжилт хүссэн байна.