ДАШТ-ий мөнгөн медальт Д.Отгонжаргал 50 кг-д дэлхийн чансааг тэргүүлж байна

оруулсан Алсын Хараа

Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо /UWW/-ноос чөлөөт бөхийн “Белград-2022” ДАШТ-ий дараах эрэгтэй, эмэгтэй бөхчүүдийн шинэчилсэн чансааг зарлаж танилцууллаа.

Энэхүү чансааг тэргүүлэгчдэд багагүй хэмжээний мөнгөн шагнал олгодог бөгөөд 2021 онд жин бүрийн чансааны тэргүүн бөхөд 10 мянган ам.доллар, 2 болон 3 дугаар байрт шалгарсан тамирчдад 7000, 3000 ам.доллар олгож байсан билээ.

Монгол Улсын чөлөөт бөхийн шигшээ багийн тамирчид энэ сард болсон /2022.09.10-18/ Белградын ДАШТ-ээс 3 мөнгө, 2 хүрэл медаль хүртсэн. Тухайлбал, Эмэгтэйчүүдийн 50 кг-д Д.Отгонжаргал, 53 кг-д Б.Хулан, эрэгтэйчүүдийн 125 кг-д М.Лхагвагэрэл нар мөнгөн медаль, мөн эрэгтэйчүүдийн 57 кг-д З.Занабазар, 61 кг-д Н.Наранхүү нар хүрэл медалийн эзэн болсон юм. Энэ амжилтаараа тэдний чансаа нэлээд ахиж чадлаа.

Тодруулбал, эмэгтэйчүүдийн 50 кг жинд Д.Отгонжаргал тэргүүлж 53 кг-д Б.Хулан 3 дугаарт эрэмбэлэгдсэн байна. Харин 55 кг-д Г.Отгонжаргал 14-т, 57 кг-д Х.Болортуяа 11-д, 59 кг-д Б.Эрдэнэсувд 6-д, 62 кг-д С.Цэрэнчимэд 13-т, 65 кг-д Ө.Пүрэвсүрэн 12-т, 68 кг-д Э.Дэлгэрмаа 8-д, 72 кг-д Э.Даваанасан 9-д, 76 кг-д Г.Ариунжаргал 16-д тус тус эрэмбэлэгджээ.

Эрэгтэй бөхчүүдээс ДАШТ-ий хүрэл медальт З.Занабазар 29 дүгээр байрнаас 3 дугаар байрт, 61 кг-д Н.Наранхүү  37-гоос дөрөвт дэвшсэн бол 65 кг-д Ц.Цогбадрах 66-гаас 10 дугаарт орж ирсэн байна.

Эрэгтэй бөхчүүдийн Дэлхийн чансаа:

57 кг

  1. Томас Гилман (АНУ) – 58000 оноо
  2. Зелимхан Абакаров Албани - 45000
  3. З.Занабазар Монгол –  45000
  4. Дариан Круз Пуэрто Рико - 31575
  5. Мичич Стеван Серби - 31000
  6. Бека Бужиашвили (Гүрж) - 30100
  7. Мухаммет Каравус (Турк) - 27500
  8. Андреу Ортега Рейнери Куба - 25000
  9. Wanhao Zou Хятад - 25000
  10. Алиаббас Рзазаде (Азербайжан) – 23400
  11. Б.Мөнх-Эрдэнэ - 5800

61 кг

  1. Рэй Хигүчи Япон - 58000
  2. Арсен Арутюнян (Армен) - 44000
  3. Сулейман Атли (Турк) – 39120
  4. Н.Наранхүү Монгол - 38000
  5. Атри Реза Иран - 37000
  6. Геогий Вангелов (Болгар) - 34500
  7. Сет Антони Гросс АНУ - 29000
  8. Улукбек Жлдошбеков (Кыргызстан) - 28700
  9. Ислам Базарганов Азербайжан - 24300
  10. Туробов Узбекистан – 21700

65 кг

  1. Rahman Amouzad Иран - 55000
  2. Бажран Пуния (Энэтхэг) – 44200
  3. Исмаил Мусукаев (Унгар) – 44000
  4. Себастьян Ривера (Пуэрто-Рико) - 44000
  5. Yianni Diakomihalis АНУ - 40200
  6. Аббос Рахмонов Узбекистан - 36150
  7. Гаджи Алиев (Азербайжан) - 36000
  8. Joey McKenna АНУ - 23200
  9. Кайки Ямагүчи Япон - 20800
  10. Ц.Цогбадрах Монгол - 20500
  11. Т.Тулга (Монгол) - 17000

70 кг

  1. Зураби Якобишвили (Гүрж) - 57720
  2. Эрназар Акматалиев (Кыргызстан) – 55520
  3. Нарикүни Тайши Япон - 55000
  4. Zain Retherford АНУ - 49700
  5. Арман Андриасян (Армен) - 36000
  6. Naveen Naveen Энэтхэг - 31500
  7. Коскун Сервет Турк - 28800
  8. Рамазан Рамазанов Болгар - 27700
  9. Таламо Итали - 21580
  10. Сырбаз Талгат (Казахстан) - 20380
  11. Э.Тэмүүлэн - 10400
  12. Г.Ханбүргэд – 8200

74 кг

  1. Таймураз Салказанов (Словак) - 71000
  2. Кайл Дейк (АНУ) – 58000
  3. Демиртис Сонер Турк - 47000
  4. Yones Aliakbar EMAMICHOGHAEI (Иран) - 45000
  5. Франк Чамизо (Итали) – 44000
  6. Туран Байрамов (Азербайжан) - 29900
  7. Сагар Сагар Энэтхэг - 28200
  8. Реда Рамадан (Египет) - 26200
  9. Гетлик Цабалов Серби - 23600
  10. Vasile Diacon Молдав – 22020
  11. О.Сүлдхүү - 17000
  12. Б.Бямбадорж - 16425
  13. З.Сумъяабазар – 10200

79 кг

  1. Жордан Барроуз (АНУ) - 63000
  2. Арсалан Будажапов Киргиз - 51700
  3. Мохаммад Ноходи Иран - 45000
  4. Васил Михаилов Украин - 42000
  5. Георгриос Кугиумцидис (Грек) - 40280
  6. Владимир Гамкрелидзе (Гүрж) - 32020
  7. Бекод Абдурахмонов Узбекистан - 25000
  8. Ali Pasha Ruslanovich Umarpashaev Болгар - 25000
  9. Такахаши Юүдай Япон - 24700
  10. Али Савадкухи (Иран) - 24200
  11. А.Дөлгөөн - 15500
  12. Э.Бямбадорж Монгол - 5000

86 кг

  1. Борис Макоев (Словак) – 49100
  2. Азамат Даулетбеков (Казахстан) - 49000
  3. Дэвид Тейлор (АНУ) - 45000
  4. Хасан Яздани (Иран) – 45000
  5. Майсурадзе Тарзан Гүрж - 39800
  6. Майлз Амин (Сан-Марино) - 38000
  7. Sebastian Jezierzański Польш - 34500
  8. Рамос Адриан Пуэрто Рико - 31500
  9. Абубакр Абакаров (Азербайжан) - 28000
  10. Ivars Samusonoks Латви - 26000
  11. М.Тэмүүжин - 8525

92 кг

  1. Камран Гасемпур (Иран) – 53000
  2. Майсурадзе Мириани Гүрж - 49700
  3. Осман Нурмагомедов (Азербайжан) - 45500
  4. Жейден Кокс (АНУ) - 42000
  5. Ахмед Батаев Болгар - 33000
  6. Radoslaw MARCINKIEWICZ Польш - 29400
  7. Адилет Давлумбаев (Казахстан) - 27300
  8. Simone Iannattoni Итали -
  9. Вики Вики (Энэтхэг) - 20220
  10. Illia Archaia (Украин) – 17000
  11. Г.Ганхуяг - 15500
  12. Д.Оргилох - 8000

97 кг

  1. Кайл Снайдер (АНУ) - 63000
  2. Батырбек Цакулов Словак - 62500
  3. Магомедхан Магомедов Азербайжан - 47520
  4. Givi Matcharashvili Гүрж - 46920
  5. Мохамаддиан Аскари Иран - 46000
  6. Владислав Байцаев Унгар - 41200
  7. Магомедгаджи Нуров (Хойд Македон) - 29400
  8. Erik Sven THIELE Герман - 27500
  9. Магомед Закариев (Украин) – 22300
  10. Мамед Ибрагимов (Казахстан) - 21100
  11. Ө.Батзул (Монгол) - 11100

125 кг

  1. Таха Акгуль (Турк) - 68000
  2. Гено Петриашвили (Гүрж) – 55000
  3. М.Лхагвагэрэл (Монгол) – 53600
  4. Амир Заре (Иран) - 39000
  5. Олег Болтин (Казахстан) - 37520
  6. Dhesi Amarveer(Канад) - 35000
  7. Даниел Лигети - 32200
  8. Нурасулов Магомедгаджи Серби - 28600
  9. Хейден Зиллмер (АНУ) – 24600
  10. Александр Хоцяновский (Украин) - 22200
  11. Э.Батмагнай – 6500

Сэтгэгдэл бичих