Дархан чиглэлийн 45 километр замыг нээжээ

оруулсан Алсын Хараа

"Наймдугаар сарын 25-наас хойш Дархан чиглэлийн 45 километр замыг хөдөлгөөнийг нээжээ. Энэ талаар Зам тээвэр, хөгжлийн сайд С.Бямбацогт цахим хуудастаа "Дарханы замд ажиллаж, замын ажлын явц байдалтай танилцлаа. Аглагийн хийд салдагаас Урьхан хүртэл 20 км, Баруунхараагийн сэтэрхий хөтлөөс Хустайн давааны ар хүртэл 21 км асфальт хучилтын ажил үлдээд байна. Ямар ч байсан дотоодын цементийн үйлдвэрүүдтэй шуурхай хамтран ажилласны үр дүн гарч цементийн нийлүүлэлт, тээвэрлэлтийн асуудал хэвийн болжээ. Хүн хүч, машин техникээ зөв хуваарилж ажлаа цаг хугацаанд нь, чанартай шахаж хийж чадвал нэг урсгал, хоёр эгнээний хөдөлгөөнийг нээх боломж байна. Гэхдээ гүйцэтгэгч компаниуд өөрсдөө санхүүжилт, цаг агаарын нөхцөл байдалтай уялдуулан ажлаа урьдчилан харж төлөвлөж, зөв зохион байгуулах хэрэгтэй байгааг хэлж санууллаа" гэжээ.

Сэтгэгдэл бичих