Ази, Номхон далайн бүсийн өсөлтийн төсөөллийг АХБанк бууруулжээ

оруулсан Алсын Хараа

 /Reuters/. Азийн хөгжлийн банк /АХБ/ Ази, Номхон далайн бүсийн эдийн засгийн энэ оны өсөлтийн төсөөллийг Хятадын эдийн засаг, дэлхийн инфляцыг харгалзан бууруулжээ.

АХБ-ны мэдээлснээр, тус бүс нутгийн эдийн засаг энэ онд 4.3 хувиар тэлэх төлөвтэй байна. Үүнийг дөрөвдүгээр сарын төсөөлөлтэй харьцуулахад 0.9 хувиар буурчээ.

Хятадын “COVID-19”-ийг тэглэх бодлого тус улсын эдийн засагт сөргөөр нөлөөлж байгаагийн зэрэгцээ инфляцын түвшин дэлхий даяар урьдчилан таамаглаж байснаас хурдацтай өсөж байгаагаас шалтгаалан төсөөллийг бууруулсан гэж АХБ-ны мэдэгдэлд дурдсан байна.

АХБ Хятадын эдийн засгийн өсөлтийн төсөөллийг дөрөвдүгээр сарынхаас 1.7 хувиар бууруулж, 3.3 хувьд, Энэтхэгийнхийг 0.5 хувиар бууруулж, 7.0 хувьд, Сингапурынхыг 0.6 хувиар бууруулж, 3.7 хувьд тус тус хүргэжээ. Шри Ланка улсын хувьд эдийн засгийн томоохон хямрал нүүрлээд байгаа тул эдийн засаг нь 8.8 хувиар агших төлөвтэй байна.

Мөн АХБ инфляц, эдийн засгийн эмзэг байдал өсөн нэмэгдэж байгааг харгалзан Ази, Номхон далайн бүсийн ирэх оны төсөөллийг ч мөн 5.3-аас 4.9 хувьд хүргэж бууруулжээ.

Сэтгэгдэл бичих