Энэ жил Ховд аймгийн тариаланчид 500 гаруй га талбайд тарвас тариалж, 6000 гаруй тонныг хураан авч, зах зээлд нийлүүлж байна.
Ховдын брэнд болсон “Тарвас эвент”-д өнөөдөр 100 гаруй тариаланч оролцож, тарвасаар ундаа шүүс, чихэр, зайрмаг, бялуу зэрэг олон нэр төрлийн бүтээгдэхүүн хийж, нийтэд сонирхууллаа.
Цаашид энэхүү үйл ажиллагааг жил бүр уламжлал болгон зохион байгуулах бөгөөд орон нутгийн хөрсөнд тарьж ургуулсан экологийн цэвэр бүтээгдэхүүн болох Ховдын брэнд тарвасыг сурталчлах, аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилт дэвшүүлсэн тухай албаны эх сурвалжууд онцлон мэдээллээ.
Тарвас ашиглан хийсэн бүтээгдэхүүнийг гэрэл зургаар танилцуулж байна.