Нотариат нь мөнгө угаахтай холбоотой үйлдлийг мэдээлэх үүрэг хүлээнэ

оруулсан Алсын Хараа

“Мөнгө угаах гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд нотариатын болон хуулийн байгууллагын үүрэг оролцоог нэмэгдүүлэх нь” хэлэлцүүлэг “Новотел” зочид буудалд болж байна.

Мөнгө угаахаас урьдчилан сэргийлж илрүүлэх, зуучлалын үйл ажиллагааг хөндсөн уг хэлэлцүүлгийг Монголын Нотариачдын танхимаас зохион байгуулж, Монголбанк, СЗХ, ХЗДХЯ, нийслэлийн Прокурорын газар, ЦЕГ, өмгөөлөгч, хуульчдын холбоо, санхүүгийн, мэргэжлийн байгууллагын төлөөлөл оролцож Франц болон Герман олон улсын туршлагыг сонсож байна.

Нотариатын байгууллага нь итгэлцлийн үйлчилгээ, төрийн гэрчлэх үйл ажиллагааг явуулахаас гадна мөнгө угаахтай холбоотой, сэжигтэй үйл ажиллагаа, гүйлгээ, үйлдэл зэргийг холбогдох байгууллагуудад мэдээлэх үүргийг хүлээхээр болж, үүнийг шинээр хуульчилсныг Монголын Нотариатчдын танхимын ерөнхийлөгч Ч.Баяржаргал тодотгож байна.

Дээрх үүргийг бусад хууль, эрхзүйтэй хэрхэн зохицуулж ажиллах талаар хэлэлцэж байна. Хэлэлцүүлэгт ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар зэрэг албаны хүмүүс болон Монгол Улсад суугаа гадаадын зарим орны ЭСЯ, дипломат төлөөлөгчийн газрын төлөөлөл оролцож байна.

“Мөнгө угаахаас урьдчилан сэргийлэх” хэлэлцүүлгийг Монголын Нотариатчдын танхим үүсгэн байгуулагдсны 25 жилийн ойд зориулан зохион байгуулж байна. Мөн өнөөдөр Монголын Нотариатчдын танхимаас “Эвлэрүүлэн зуучлал ба нотариат” хэлэлцүүлэг болж байна. Хэлэлцүүлгүүдээс санамж зөвлөмж гарч, эдгээр нь дараа дараагийн хууль тогтоомжид тусгагдан хэрэгжинэ хэмээн тэмдэглэлээ.

Сэтгэгдэл бичих