НҮБ-ын тэргүүн Пакистанд айлчилна

оруулсан Алсын Хараа

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш үерийн гамшигт нэрвэгдээд буй Пакистан улсад ирэх долоо хоногт айлчилна гэж түүний хэвлэлийн төлөөлөгч мягмар гарагт мэдээлжээ.

НҮБ-ын тэргүүн Исламабад хотноо есдүгээр сарын 9-нд очиж, урьд хожид үзэгдээгүй уур амьсгалын аюулт үзэгдэлд хамгийн их нэрвэгдсэн бүсүүдийн нөхцөл байдалтай биечлэн танилцах төлөвтэй байна гэж хэвлэлийн төлөөлөгч Стефан Дюжаррик ээлжит хэвлэлийн бага хурлын үеэр мэдээлсэн байна.

“Ерөнхий нарийн бичгийн дарга орон гэрээ орхин явахаас өөр аргагүйд хүрсэн гэр бүлүүдтэй уулзаж, бид Пакистаны Засгийн газрын гаргаж буй хүчин чармайлтыг дэмжих, олон сая хүн тусламж үзүүлэхийн төлөө хүмүүнлэгийн түншүүдтэйгээ хэрхэн хамтран ажиллаж байгаатай танилцана” гэж С.Дюжаррик хэлжээ.

Мягмар гарагт А.Гутерреш дүрс бичлэгээр дамжуулан мэдэгдэлд хийхдээ олон улсын хамтын нийгэмлэгт эв санааны нэгдлээ бэхжүүлж, Пакистаны ард түмэнд байгалийн гамшгийн уршгийг даван туулахад 160 сая ам.долларын тусламж дэмжлэг үзүүлэхийг уриалсан юм.

Сэтгэгдэл бичих