ЗХУ-ын удирдагч асан М.Горбачев таалал төгсжээ

оруулсан Алсын Хараа

/Anadolu/. ЗХУ-ын сүүлчийн удирдагч асан, Хүйтэн дайныг дуусгавар болгосон Михаил Горбачев мягмар гарагт 91 насандаа таалал төгсжээ.

“Михаил Сергеевич Горбачев удаан хугацааны турш хүндээр өвдсөний эцэст өнөө орой таалал төгслөө” гэж түүний эмчлүүлж байсан Москвагийн клиникийн төв эмнэлэг мэдээлсэн байна.

М.Горбачев 1931 онд тариачны гэр бүлд мэндэлжээ. Тэрбээр Коммунист намд амжилттай ахин дэвшиж, ЗХУ-ыг 1985-1991 онд удирдаж байв.

М.Горбачев илүү ардчилсан, эрх чөлөөтэй улс руу шилжихээр боловсруулсан өөрчлөн байгуулалтын бодлогыг танилцуулсан боловч энэ нь ЗХУ-ыг задрахад хүргэсэн байна.

1990 онд тэрбээр Хүйтэн дайныг зогсооход чухал үүрэг гүйцэтгэснийхээ төлөө Нобелийн энх тайвны шагнал хүртжээ.

Сэтгэгдэл бичих