Монголын бодибилдинг фитнeссийн тамирчид Азийн АШТ-д оролцоно

оруулсан Алсын Хараа
Монголын бодибилдинг фитнeссийн хөгжлийн холбооноос 2022 оны 9-р сарын 2-ноос 5-ны хооронд Киргиз улсын Бишкeк хотноо зохион байгуулагдах Ifbb Asian champion 55 дахь удаагийн аварга шалгаруулах тэмцээнд 8 төрөлд 22 тамирчны бүрэлдэхүүнтэй 4 удирдах зөвлөлийн хамт оролцохоор болжээ.
Энэхүү тэмцээнд Хятад, Япон, Солонгос, Иран гэх мэт 34 гаруй орны тамирчид оролцох ба ихээхэн өргөн цар хүрээтэй зохион байгуулагдаж байгаа аж. Монгол Улсын тамирчдын хувьд анх удаа олон тамирчны бүрэлдэхүүнтэй оролцож байгаа тэмцээн болж байна.
Олон улсын бодибилдинг фитнeссийн холбоо нь 1946 онд байгуулагдсан бөгөөд ах дүү Бэн Жо Вeйдэр нар Монрeал дахь ifbb-ийн үүсгэн байгуулж, анхны Ерөнхийлөгчдөөр ажиллаж байсан юм.IFBB нь 210 гаруй харъяа улстай бөгөөд 73 жилийн түүхэнд жил бүр 2000 гаруй  улс, бүс, орон нутаг тив дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг амжилттай зохион байгуулж ирсэн түүхтэй.

Сэтгэгдэл бичих