Ц.Билэгтсайхан: Давтан халдвар авч буй хүмүүс 2-3 удаа өвдсөн байна

оруулсан Алсын Хараа

Эрүүл Мэндийн Яам болон Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв, Нийгмийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвийн удирдлагууд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна.

ХӨСҮТ-ийн захирал Ц.Билэгтсайхан "Манай улсад Омикрон хувилбарын BA.4 болон BA.5-ын тохиолдлын тоо өдрөөс өдөрт ихсэж байна.

Зургаадугаар сарын сорьцод BA.4 болон BA.5 гэсэн хэв шинж тодорхойлогдсон. Тэгвэл долдугаар сарын сорьцод BA.5-ын дөрвөн дэд хэв шинж нийлээд 70 хувьтай байна. Тэгэхээр BA.5 дэд хувилбар халдварыг давамгайлж үүсгэж байна гэж ойлгож болно.

BA.5 хувилбарын нууц үе 2.4 хоног байна. Давтан халдвар авч буй хүмүүс 2-3 удаа өвдсөн  байна. Давтан өвдөж байгаа хугацаа 6.6 сар байгаа юм.

18-39 насныхан бусад насны бүлгүүдтэй харьцуулахад 1.3 дахин халдварт өртөх эрсдэлтэй. Улс даяар 1,810 хүн хэвтэн эмчлүүлж байна.

BA.4 болон BA.5 хувилбарын хувьд ханиадны болон амьсгалын дээд замын шинж тэмдэг тод илэрч байна. Тухайлбал, хоолой хөндүүрлэх, хуурай ханиалгах, хамраас нус гоожих зэрэг юм.

Иймээс маскаа зүүх, гараа угаах, зай барих зэрэг энгийн үр дүнтэй аргуудаа хэрэглэхийг зөвлөж байна. Түүнчлэн дархлаажуулалтад хамрагдах хэрэгтэй" гэлээ.

Сэтгэгдэл бичих